2009-10-02 20:50:02

Сэвэлзэх салхи гаргүй атлаа илбэн таална
Сэтгэл сэргээж гуниг үргээн намайг тэвэрнэ
Харгдах бие үл атал зүрх догдлуулж
Харгуйн алсаас чиний дууг эгшиг болгон сонсгоно
Үлээх салхин уруулгүй атал үнсэн таалж
Үүрэглэх шөнийн гүнд чи болон ирж уяраана
Мөнхөд үлээх тэрхүү салхин гүнж
Мөрөөдлийн үзүүрт чимэг болон гэрэлтнэ
Эрхлэн наадах салхин далавчгүй атал хөөрөн ниснэ
Эгэл хайрын аялгууг уянга болгон чихнээ эгшиглүүлнэ
Оддын дунд чиний дүрийг салхин урлаж
Оройгүй тэнгэрийн тэртээгээс дурлал болгон нисгэнэ

Сэтгэгдэлүүд:
Оройгүй тэнгэрийн тэртээгээс дурлал болгон нисгэнэ...сайхан шүү. гоё болжээ, анд минь.
Agai:Hicheegeed bichij bui baidal ni hehe
Serenade:Bayrallaa hu. Neg iimerhuu l bj bna daa hehe
micky:sain uu duu mini?
Дэнслэн догдлох нандин мөчид автаж
Бодолд хөвөх үүлсээс холбоо үгс түүж
Богино шөнийн зүүдэнд шинэ үлгэр таталгана
Сэтгэгдэл үлдээх: