Чамдаа би...

Итгэл сэтгэл хайр гураваа чи минь надад бэлгэлсэн байтал
Энхрийлж чамайгаа би хайрлахгүй байж яахин чадна

Аз жаргал гэрэлтүүлсээр чи минь наддаа ирсэн байтал
Алагхан нүдэндээ нулимастай байхыг чинь харж би яахин тэвчинэ

Эгэлгүй хайраа чи минь надад өгсөн байтал
Эмтэрхий үгээр чамайгаа би гомдоож яахин зүрхэлнэ

Дурлалын сайхныг чи минь надад мэдрүүлсэн атал
Дүүрэн нумимастай гундуу явхыг чинь харж би яахин тэвчинэ

Гэгээн хайрын инээмсэглэлээр чи минь намайгаа шанасан байтал
Гэрэлт орчлонд чамайгаа би гомдоож яахин чадна

Xайрийн дээдийг чи минь надад бэлгэлсэн атал
Хархан нүдэндээ гунигтай байхыг чинь харж би яахин тэвчинэ

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-09-05 17:11:38
Сэтгэлээс чинь асгарах ялдам үгс
Сондор шиг бадаг хэлхэх юм
Тааварт олон бодолыг сарниаж
Тунирхуу гунигийг аргадах адил
Яасан сайхан шүлэг вэ, манай хэд ямар агуу авьяаслаг хүмүүс байдаг юм бэ?

Компүүтрээсээ салж чадахгүй өдрийг өнгөрөөдгийн утга учир нь энд би ийм л хүмүүсийн ертөнцөд татагдаад байдгаас болдог байх нь... би донтойдоо биш юм байнаа...

Сэтгэл хөдөлчлөөө...
3. Оогий | 2009-09-05 17:23:39
Зөндөөөөөөөөө их таалагдлаа
Түүнийгээ хайрлаарай
4. Mr.Freeman | 2009-09-05 17:29:33
Сайхан шүлэглэжээ...
5. Agai | 2009-09-08 09:00:26
нүдэнд нулимас тунарч, зүрхэнд одод үймэв,
6. Agai | 2009-09-10 13:32:40
Хоног хонгийн зангилаанд
Ховорхон үгсээр аргаддаг
Хэнээс чилүү дотнохон
Хонгор анд минь хаана явна
7. эрхэм цэцэг | 2009-09-12 02:26:47
saihan bichdeg ah shuu
8. serenade | 2009-09-13 00:20:21
Сайн уу, анд минь. Гоё бичжээ.
Итгэл, сэтгэл, хайр
Хайр, сэтгэл, итгэл
Сэтгэл, итгэл, хайр... бас их сонин шүү.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.