..........
Намар болгон модод шарлаж, навчис унана
Надад дэндүү танил уй гуниг сэргэнэ
Харах тусам тэнгэр улам дотно эгнэгшиж
Хан бүргэд тэртээ дээр дурдатгал мэт эргэлдэнэ
Биеээр минь шаргалхан гуниг нэвт харваж
Би навчис адил уйтгарлан хорвоод цөхөрнөм
Сэм сэмхэн үүлс бударч, сэрүүн намар хүдэнтэнэ
Сэтгэлийн минь гүнрүү намар өөрөө шургажээ
Бүхий л хорвоо эрвээхэй шиг эмзэг санагдана
Бүр тэгэхдээ намрын бээрэгхэн эрвээхэй шиг хөөрхийлөлтэй
Би харь газарт цөлөгдсөн мэт дэлхий дээр хаягдаж
Биеийг минь бус сэтгэлийг минь ирж авах эзнээ хүлээнэм
О.Дашбалбар

Сэтгэгдэлүүд:

1. эрхэм цэцэг | 2009-08-21 11:54:37
сайн уу ахх минь сайхан шЮлэг оруулжээ
2. эрхэм цэцэг | 2009-08-21 11:56:34
микки нь байнаа нэрээ солицийн хэхэ
3. serenade | 2009-08-21 14:22:58
би навчис адил уйтгарлан хорвоод сөхөрнөм...юутай үнэн хэлээ вэ? Намар...

сайхан шүлэг оруулжээ, сайн уу, Чингүүнжав.
4. Agai | 2009-08-21 15:17:29
Намарын шаргал начисын доор улаахан жимс гэрэлтэнэ
Нарны туяанд инээмсгэлэл дөтлөж аз жаргал усрана
Харах тусам тэнгэртэй улам дотносож
Хүчит шонхор жигүүрийн хүчээ шалгана
Биеэр минь хайр бахархал дүүрэн хальж
Би идэрхэн омгорхолоор биеэ гоёном
Сэм сэмхэн зүүдэнд чинь буух гэрэлт од
Сэтгэлийн чинь гүн рүү итгэл бэлэглэж тарни үлээнэ
Бүхий л хорвоо намрын налгар аалинд уясаж
Булт олны цэнгэл баярт намууханаар умбана
Би хайрын орчилонд шагналаар морилож
Бүхий л хорвоод талархал тарааж хөгжин цэнгэнэ.

Бүх зүйлс үргэлж сайхан болноо. өвдөх өвчингүй үймрэх шаналалгүй өөрөөрөө бахархан аз жаргалд умбанхан шумбанхан явна шүү анд мину зэ.
5. Agai | 2009-08-21 15:17:57
аз жргал урсана
6. molor | 2009-08-21 15:20:56
Вантан сайн уу? Өргөө гэрээр минь алхаж, өндөр мэлмийгээ харуулсанд талархах гэж орж ирлээ
7. Agai | 2009-08-21 18:42:38
Болор Чин гүнтэний өргөөнд ингэж таарах гэж язгууртаны уулзалт ингэж бүрдэв
8. jagii12 | 2009-08-21 20:05:47
яаая энүүгээр дүүрэн мундаг хүмүүс байдгийм байншдээ.би хаагуур гүйж яававаа?
9. burhan (зочин) | 2009-08-22 16:06:34
jagii12 2-laa haguur guij yawbaa bugdiig ni bishreed garvaa...........
10. эрхэм цэцэг | 2009-08-23 05:59:53
orj ireed garlaa
11. Agai | 2009-08-23 20:53:26
Гүнтэнд бадаг дарс бэлдсэн манайд очиж амсаарай
12. Style_s | 2009-08-25 05:26:16
hi nzaa chinii buh shuleg yagaad iim uitgartai gunig hanhalsan bdgiin be

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.