2009-07-29 01:17:26

Сонихон учирлаар чамтайгаа би учирсан ч
Солонго шиг чи минь алсуур татаад өнгөрлөө дөө
Оддын дор эрхлэн наадах чи минь
Онгон зүрхний минь хайр байсан юм уу
Зүрхэн дээ чамайгаа хайрлаж явъя
Зүүдэндээ чамтайгаа учирч явъя
Хожимдсон ч гэсэн би чамд хайртай гэдэг ээ хэлье
Холын хол суугаа хонгорхон бүсгүй минь

Сэтгэгдэлүүд:
Учирал бүр сонихон өнгөөр гайхуулдаг
Уран солонгыг алган дээрээ мандуулах ч амархан..Залуу байхад юм бүхэн өнгөлөг гэдэг дээ.
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас минь.......гээдл залуу байхдаа юунаас эмээж эргэлзэх билээ. амжилт үргэлж хүсэгч
алсуур татаад өнгөрсөн нь харамсалтай юм даа.
Holuur tatsan solongo mini chi minii zurhen toli
Huniih bolson hairt mini chamdaa bi hairtai
hurch boloshgui solongo mini chi minii hairiin ezen
Сэтгэгдэл үлдээх: