*Миний сэтгэл*

           Орчлонт ертөнцийг гийгүүлэн наран мандах лугаа

           Онгон зүрхний минь гүнд хайрийн гэгээ татна

           Ялгуун сартай ханьсан янагийн болзоог мөрөөдхүйд

           Яруу хайрийн эгшиг сэтгэлийн гүнээ уянгална

           Анхилам цэцэгсийн үнэрт алаг эрвээхэй татагдах лугаa

           Ариун хайрийн гэгээнд миний сэтгэл сүлэгдэнэ

           Алсын одтой ханьсан амрагийн болзоог мөрөөдхүйд

           Алдрай хонгор зүрхэнд минь хайрийн гал бадамлана

 

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-07-03 21:09:31
хөөх ястой дорнын найрагч шиг яруухан дуу алдаж дээ, дарс хувааж уумаар санагдав. баяр хүргэж байна
2. үйтэн | 2009-07-03 21:14:00
хайрын, мөрөөдөхүйд байхаа
3. bolorka83 | 2009-07-03 21:15:41
saihan heljee
4. serenade | 2009-07-03 22:16:34
үдшийн мэнд, найз минь.

гоё шүлэг болжээ. зүрхэнд чинь хайрын гэгээ татаж, сэтгэлд чинь хайрын эгшиг уянгалахыг сонсож, бахдав.
5. Agai | 2009-07-03 23:49:12
Орчилонг гийгүүлсэн илчит нарны туяа нь
Онгон зүрхийг чинь нэвтлэн гийгүүлэх өдөр
Ялдам саран авхай амрагын болзоонд дуудаж
Анаг хайрыг эгшиг зүрхэнд чинь уянгалана
Ахилам чамин цэцэгсийн тансаг үнэрт автах
Ариун хайрын чинь гэгээнд мэхийн ёслож байна
Алсын өнгөт одод зөвхөн чамд зориулан
Аядуу уян сэтгэлд чинь хайрын бэлэг өргөнө
6. Agai | 2009-07-03 23:49:54
дөрөвдөх мөр нь Янаг шүү
7. Agai | 2009-07-03 23:50:54
Янаг хайрын эгшиг зүрхэнд чинь шүү. би алдаж бичээд байх юм
8. amanjinka | 2009-07-04 01:28:03
САЙН УУ АНД

САЙХАН БИЧХ ЮМАА
9. paris (зочин) | 2009-07-04 01:30:11
hi, chi buur zohiolch boltson bna shd, neg nom gargah um bish uu hoo, bicheed baigaarai, unshhad goe baidag um, amjilt!!!
10. Style_s | 2009-07-07 21:20:07
hi nzaa goe bolson ban durlachaa yu daa
11. ashita (зочин) | 2009-07-08 19:48:49
sain uu? goy shuleg baina daa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.